Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Монголд хийх албан ёсны айлчлал хойшиллоо

2024-08-09 3376 0

Ерөнхий сайдын урилгаар Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио наймдугаар сарын 11-12-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байсан. Гэвч өчигдөр Японы Миязаки мужийн Хюүганадад төвтэй 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор тус айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Энэхүү газар хөдлөлт нь Япон Улсад ойрын ирээдүйд болж магадгүй гамшиг сүйрэл дагуулах асар том газар хөдлөлт “Нанкай Трап” /Nаnkai Trough/ газар хөдлөлтийн бүсийн захад болсонтой холбогдуулан Япон Улсын Засгийн газар, Японы цаг уурын агентлаг (JMA)-аас “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил” анхааруулга сэрэмжлүүлгийг анх удаагаа гаргажээ.

Засгийн газраас “Дараагийн асар хүчтэй газар хөдлөлт заавал болно гэсэн үг биш” ч гэсэн гамшиг учрах магадлалтай бүс нутгийн иргэд гамшгийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалаад байна. Засгийн газрын зүгээс газар хөдөлсөн бүс нутгийн эдийн засгийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийхийн сацуу гамшгийн тогтолцоог байнгын бэлэн байдалд оруулж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах ажээ. Түүнчлэн иргэдээс нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг саатуулах хуурамч мэдээлэл тараахгүй байхыг уриалжээ.

Мэргэжилтнүүд газар хөдлөлтийн дараах чичирхийлэл идэвхжсэн бөгөөд ойрын 2-3 хоног, сунжирвал долоо хоногийн хугацаанд 7 балл орчмын газар хөдлөлт болох магадлалтайг сануулж, сэрэмжлүүлж байгаа аж.

Засгийн газраас гаргах Наnkai Trough газар хөдлөлттөй холбоотой анхааруулга сэрэмжлүүлэг нь “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил”, “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил”, “Үнэлгээг  дуусгавар болгосон” гэсэн гурван шаталбартай байдаг аж. Хамгийн дээд шаталбар болох “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” гэсэн сэрэмжлүүлэг гарсан бол хүчтэй доргилтоос болж үүсэх асар өндөр цунамигаас сэргийлэн иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болдог.

Харин энэ удаа гаргасан “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил” гэсэн хоёр дахь шаталбарын анхааруулга гарсан үед иргэд юу хийвэл зохих вэ гэвэл:

  • Гэр бүлийн гишүүдээ хаана байгааг мэдэх. Газар хөдлөлтийн үед эрж сурагласнаас өмнө нь хаана байгааг мэдсэн байх нь чухал.
  • Гамшгийн үеийн цүнх /шаардлагатай зүйлсийг хийсэн байх/, хамгаалалтын малгай зэргийг гэрийн үүд зэрэг гадагш авч гарахад хялбар газар бэлтгэж тавих. /Цүнхэнд хийсэн идэх уух зүйлсийн хүчинтэй хугацааг шалгах. Унтах үедээ өмсөх гутлаа орныхоо дэргэд орхих./
  • Тавилгаа хананд болон шаланд бөхлөх. /5 баллаас дээших газар хөдлөлтөд тавилга нурж унах эсвэл өндөрт буй эд зүйлс унаж, гэмтэл учруулах эрсдэлтэй/
  • Цунами болсон тохиолдолд хаашаа зугтах замыг гэр бүлийнхэнтэйгээ урьдчилан тохирох
  • Цахилгаан шатыг хэрэглэхээс зайлсхийх. 2-3 давхарт байдаг бол шатаар бууж байх

“Нанкай Трап” /Nаnkai Trough/  газар хөдлөлт

Японы Токаи, Тонанкай, Нанкай, Хюганонада гэсэн дөрвөн бүсийг нэгтгэн “Нанкай Трап мега-газар хөдлөлтийн бүс” гэж үздэг.

Засгийн газрын дэргэдэх “Газар хөдлөлт судалгааны хороо”-ноос энэ бүсэд ойрын 30 жилийн дотор 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80% гэж тооцоолжээ. Газар хөдлөлтийн төв нь Шизүокагийн Суруга булан, Кюүшюү орчмын далайн гүн байх бөгөөд газар хөдлөлтийн хамгийн их хүч Нагоя, Токушимад 7 балл, Осака орчимд 6 ба түүнээс дээш балл байх болно. 10 жилийн өмнө хийгдсэн хохирлын урьдчилсан таамаглалаар Японы зүүн хэсэг болон баруун хэсгийн ихэнх бүс нутагт асар хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 30 метрээс дээш өндөртэй асар том цунами үүсэж, далайн эргийн бүс нутгууд цүнамид нэрвэгдэнэ. Сүүлийн үед гаргасан тооцоогоор 230 мянга орчим хүн амь үрэгдэж, 2.09 сая орчим барилга байшин барилга нурж, гал түймэрт өртөх буюу сүйрэх магадлалтай аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19