Дархан аварга Н.Батсуурийн цолны мялаалга наадам энэ сарын 15-нд Увс аймгийн Улаангом хотноо болно

2024-08-08 3790 0

“Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК-ийн бөх дархан аварга Н.Батсуурийн цолны мялаалга наадам энэ сарын 15-нд Увс аймгийн Улаангом хотноо болох тов гарчээ.

Увс аймгийн ИТХ-ын шийдвэрээр 2024 оны наймдугаар сарын 15-нд Улаангом хотод “Бөхийн баяр” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. 

Дархан аварга Н.Батсуурь “ПАРИС-2024” зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд өрсөлдсөн Д.Отгонжаргалд  хувиасаа хоёр өрөө байр бэлэглэхээр болсон гэнэ. Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Зики Фэнд ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгараад буй. Тэрээр 4:6 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23