Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

2024-07-19 3188 0

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн барилдаанд түрүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “АПУ” ХХК, “Атартрейд” ХХК-ийн бөх, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, Аймгийн арслан Х.Наранбаяр үзүүрлэсэн байна.

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, Улсын начин Ч.Баянмөнх, Дархан Уул аймгийн Дархан сумын харьяат, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Төрбат нар үлдэж, наадамчин олноо баясгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10