2024 оны сонгуульд 66.6 тэрбумыг зарцуулжээ

2024-07-03 3560 0

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн зардлын тайлагналтын үйл явцад хяналт тавин ажиллажээ. Тус байгууллагын мэдээлснээр “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50.2-т сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэнэ гэсэн боловч зардлын явцын тайлангийн урьдчилсан дүнгээ үзэхэд 147 нэр дэвшигч 70,153,415,020 төгрөгийн орлого бүрдүүлснээ, 58,145,985,668 төгрөгийн зарцуулалттай байгаа бол 14 нам, эвсэл 11,410,796,058.53 төгрөгийн орлого бүрдуулснээс 8,501,881,280.18 төгрөгийн зарцуулалттай гэжээ.

Тодруулбал, 2024 оны сонгуульд 87.5 гаруй тэрбум төгрөгийн орлогоос 66.6 тэрбумыг нь өнөөдрийн байдлаар зарцуулжээ. Үүнээс Улаанбаатар хотын 6 тойрогт 17 орчим тэрбумын орлого бүрдүүлснээс , 13 тэрбумыг зарцуулж, үлдсэн 45 тэрбум төгрөгийг орон нутгийн 7 тойрогт зарцуулсан байна.

УИХ-д суудал авсан намуудын явцын тайланг нэгтгэвэл,

  • МАН-ын 76 нэр дэвигч 41 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдуулснээс , 29.6 тэрбум гаруйг зарцуулсан
  • АН-ын 73 нэр дэвшигч 26.2 тэрбум гаруй орлого бүрдуулснээс 21.7 гаруйг тэрбумыг зарцуулсан,
  • ХУН-Ын 74 нэр дэвшигч 3.2 тэрбум гаруй төгрөгийн орлого, 2.3 тэрбум гаруй төгрөгийн зардал
  • Үндэсний эвслийн 41 дэвшигчийн 2.9 тэрбум төгрөгийн орлого, 2.3 тэрбум гаруй төгрөгийн зардал
  • Иргэний зориг ногоон намын 12 нэр дэвшигчийн 577 сая гаруй төгрөгийн орлогоос 525 сая төгрөг зардлыг гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08