ШАР МЭДЭЭ: Нэргүй эгч

2024-06-25 3340 0

Хорголон алаг нүдтэй Нарансолонгод хамгийн зохисон юмны нэг нь түүний нэр. Гэхдээ жүжигчин бүсгүйг багад нь Нэргүй гэдэг байсан аж. Аав ээж нь “Г.Нэргүй” гэх нэрийг өгч, хэсгийн хороонд бүртгүүлэхээр очжээ.

Гэтэл хэсгийн эмч нь бүртгэхдээ нэрийг нь сонсчихоод би нэр өгчихье хэмээгээд шуудхан Г.Нарансолонго гэх нэрийг өгчээ. Жүжигчин бүсгүй энэ нэрийг олж өгсөн хэсгийн эмчдээ одоо хүртэл баярлаж явдгаа илэрхийлээд хэзээ нэг өдөр мөнөөх эмчтэй уулзана хэмээн итгэж, хүсэж явдаг юм билээ.

Тэрээр дөрвөн настайдаа Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бүтнээр нь ягштал цээжилж байсан гэдэг. Багадаа эмч эсвэл багш болохыг хүсдэг байжээ. Арван жилд байхдаа янз бүрийн секц, дугуйланд их явдаг байсан агаад наймдугаар ангиасаа  “Хүүхдийн ордон”-ын жүжигчний ангид хичээллэж эхэлсэн гэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07