Улаанбаатарт дөрвөн өдөр архи, согтууруулах ундаа худалдаалахгүй

2024-06-25 2518 0
УИХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гарагт эхлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.

Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна.

Захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавина. Зургаадугаар сарын 28 бүх нийтийн амралтын өдөр байж, иргэд сонгуульд саналаа өгөх хуультай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10