“Covid-19”-өөр өвчилсөн нэг хүнийг эмчлэхэд доод тал нь 30 гаруй сая төгрөг зарцуулна

2020-03-28 2788 1

Монгол Улсад коронавируст халдвараар өвчилсөн батлагдсан тохиолдол 12 болов. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бидний ажигласнаар халуурах нь коронавирусийн өвчлөлийн эхний шинж тэмдэг биш байна.

Манайд ирсэн тохиолдлуудыг ажиглахад ихэвчлэн хамар загатнах, битүүрэх, толгой өвдөх, бие сульдаж ядрах, дотор муухайрах, бие арзайх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Энэ шинж тэмдгүүдийг цаг агаарын хуурай байдлаас болоод харшил хөдөлсөн юм болов уу гэж бодон анзаарахгүй байх явдал байна.

Өвчтөнүүдийн клиникийн явц их удаан байна, нэг өвчтний эмчилгээ 40 гаруй хоног үргэлжлэхээр байна” гэсэн. Уг халдвараар өвчилсөн хүний нэг өдрийн эмчилгээний зардал 800 000 төгрөг гэж байсан. Үүгээр тооцож үзвэл 32 сая төгрөг даруй зарцуулагдах нь. АУ-ны доктор Б.Дармаа нэг хүнд шинжилгээ хийхэд 165 орчим мянган төгрөгийн зардал гарч байгааг мөн дурдаж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10