Улиастай суманд 158 өрхийн 449 иргэн үерт өртөөд байна

2024-06-18 1518 0

Завхан аймгийн төв Улиастай суманд уруйн үер буусны улмаас 131 га талбай, 158 өрхийн 449 иргэн үерт өртөөд байна. Уруйн үерийн улмаас усанд автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, аймгийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Одоогийн байдлаар Жинст багийн үерт өртсөн 51 өрхөөс 15 өрхийг нүүлгэн шилжүүлж, 25 хүнийг авран хамгаалаад байна. Цаашид үерт өртсөн Жинст багийн 36 өрхийг нүүлгэн шилжүүлэх, лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулж байна.

Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв долдугаар сард ажиглагддаг бөгөөд энэ жилийн хувьд хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давсан. Богино хугацаанд үерлэх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид сануулсан. Ойрын өдрүүдэд орох түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй байна. Тиймээс иргэдийг үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх талаар Завхан аймгийн Онцгой байдлын газраас зөвлөв.

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах.
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх.
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих.
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх.
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх.
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх.
  • Ялангуяа өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженер

2025-10-28