Энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байна

2024-06-18 1132 0

Жил бүр Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13 хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй уялдуулан аймаг сумдууд баяр наадмын хуваариа гаргадаг. Энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэгш ойтой аймгууд баярын хөтөлбөрөө гаргаж эхэлжээ.

2023 онд Завхан аймгийн 100 жилийн ой тохиосон бол энэ жил мөн аймгийн 10 сумын тэгш ой тохиож байна. Сумдын тэгш ойн наадам ирэх долдугаар сарын 17-27-нд товлогджээ. Тухайлбал,

  • Шилүүстэй сумын ой ирэх сарын 17, 18-нд,
  • Отгон сум 18, 19-нд,
  • Баянтэс, Цагаанхайрхан, Ургамал сум долдугаар сарын 19, 20-нд,
  • Баянхайрхан, Дөрвөлжин сум долдугаар сарын 20, 21-нд,
  • Сонгино сум долдугаар сарын 21, 22-нд,
  • Сантмаргаз сум 26, 27-нд,
  • Яруу сум ирэх сарын 26, 27-нд тус, тус 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам зохион байгуулах комиссуудын өгч байгаа мэдээллээр хөтөлбөрөө урьдчилсан байдлаар тооцож гаргаж эхэлсэн. Гэхдээ эцэслэн батлаагүй байгаа. Ямартай ч сумын тэгш ойд зориулсан хандиваа цуглуулж, түүгээрээ нутаг орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийг хийнэ. Ерөнхий хөтөлбөрөөр урлагийн болоод спортын олон төрөлт тэмцээн зохиож 2-3 хоног сум бүр наадах аж.

Аймаг, сумдын наадам хэдийд болох вэ?

Архангай аймгийн

  • -Өлзийт сумын наадам долдугаар сарын 17, 18-нд,
  • -Хайрхан сумын ойн наадам ирэх сарын 19,20,21-нд,
  • -Батцэнгэл сумын тэгш ой долдугаар сарын 20, 21-нд,
  • -Чулуутынх ирэх сарын 15, 16, 17-нд,
  • -Жаргалант сумын наадам 17, 18, 19-нд болох хуваарь гарчээ.

Баянхонгор аймгийн

-Өлзийт сумын наадам, Бууцагаан, Баацагаан, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жинст,

Булган аймгийн

-Бугат, Дашинчилэн, Сайхан, Хутаг-Өндөр, Рашаант,

Говь-Алтай аймгийн

-Алтай, Баян-Уул, Бигэр, Бугат, Дарви, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ,

Дундговь аймгийн

-Луус,

Дорнод аймгийн

-Баян-Уул, Булган, Матад, Халх гол,

Дорноговь аймгийн

-Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Иххэт,

Төв аймгийн

-Батсүмбэр, Баян, Баян Цагаан, Бүрэн, Лүн, Өндөр ширээт, Сэргэлэн, Угтаал цайдам, Эрдэнэ,

Увс аймгийн

-Бөхмөрөн, Өндөрхангай, Тэс, Зүүн Хангай, Өмнөговь, Ховд.

Ховд аймгийн

-Алтай, Дарви, Зэрэг, Цэцэг, Мянгад,

Сэлэнгэ аймгийн

-Баруунбүрэн, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал, Шаамар, Цагаан нуур, Eрөө, Түшиг,

Хөвсгөл аймгийн

-Шинэ-Идэр, Галт, Тосонцэнгэл,

Хэнтий аймгийн

-Норовлин,

Өмнөговь аймгийн

Баян-Овоо, Манлай, Номгон, Ханхонгор, Ханбогд, Цогтцэций,

Өвөрхангай аймгийн

-Богд, Баян-Өндөр, Бат-Өлзий, Баянгол, Баруунбаян-Улаан, Тарагт, Гучин-Ус, Төгрөг, Хужирт,

Сүхбаатар аймгийн

-Уулбаян, Эрдэнэцагаан сумдын тэгш ой тохиож байгаа бөгөөд тус сумдын наадам ирэх долдугаар сарын 15-28-ны хооронд болох хуваарь гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19