СЕХ: Нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг хасах боломжгүй

2024-06-17 1525 0

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б-ийн амь насаа алдсантай холбогдуулан Батлан хамгаалахын  сайд Г.Сайханбаярыг эгүүлэн татах шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан.

Тэгвэл хуулийн дагуу нэр дэвшигчийг сонгогчдын саналын хуудсыг хэвлэсний дараа хасах боломжгүй гэлээ.

Батлан хамгаалахын  сайд Г.Сайханбаярыг СЕХ нэгэнт нэр дэвшигчээр батламжилсан тул Сонгуулийн тухай хуульд намын шийдвэрийг харгалзан үзэх заалт байхгүйн дээр өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзах хүсэлтээ СЕХ-нд гаргасан ч түүнийг нь мөн хүлээн авах боломжгүй аж.

Учир нь, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын саналын хуудсыг нэгэнт хэвлэсэн бөгөөд хуульд зааснаар Г.Сайханбаярын нэрийг хасах боломжгүй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31