А.Сүхбат аваргын ах А.Батсүх хурдан удмын адууныхаа тоогоор нэр дэвшигчдийг өнгөлж байна

2024-06-17 1368 0

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшичдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс хурдан удмын адуу болон малын тоо толгойгоор “толгой цохиж” буй нэр дэвшигчдийг танилцуулж байна. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар 606 нэр дэвшигчийн 106 “уяач” байсан бол энэ жил 1,336 нэр дэвшигчээс 170 нь хурдан удмын адуутай болохоо мэдүүлжээ.

Жагсаалтыг Шинэ Нэгдсэн Эвсэлээс УИХ-ын тавдугаар тойрогт өрсөлдөж буй А.Сүхбат аваргын төрсөн ах А.Батсүх тэргүүлж байна. Дөрвөн жилийн өмнө нэр дэвшихдээ 450 хурдан удмын адуутай байсан тод манлай уяач А.Батсүх энэ удаад 460 хурдан хүлгээр дахин тэргүүлжээ.

Хурдан удмын хамгийн олон адуутай нэр дэвшигчдээс дурдвал:

  1. А.Батсүх (ШНЭ) 450,
  2. Э.Тамир (АН) 350,
  3. П.Анужин (МАН) 244,
  4. Б.Болортуяа (ИХН) 200,
  5. Н.Цэрэндагва (ШНЭ) 200,
  6. Л.Батжав (бие даагч) 200 хурдан удмын адуутай гэв. Нийт 170 хүн 4,501 хурдан удмын адуутай гэв.

Нэр дэвшигч дотор есөн хүн “мянгат” буюу 1,000 давсан малтай. Тодруулбал Үнэн ба Зөв намаас нэр дэвшиж буй Г.Мөнхсайхан 3,010 толгой малтай гэдгээрээ тэргүүлсэн бол дуучин С.Жавхлан 1,735, УИХ-ын гишүүн П.Анужин 1,495, Ц.Туваан 1,387, нэр дэвшигч А.Бүддорж 1,311, Д.Оюунцэцэг 1,305, Г.Булган 1,300, А.Батсүх 1,083, Д.Нарангарав 1,060 толгой малтай юм.

Хамгийн олон хурдан удмын адуутай нэр дэвшигчид:

Нам Овог Нэр Хурдан удмын адуу Нийт мал Нийт Үнэлгээ Мян₮
Шинэ Нэгдсэн Эвсэл Агваансамдан Батсүх 460 Хурдан удмын адуу 460, үхэр 99, хонь 300, ямаа 224 22,740,500
Ардчилсан Нам Эрдэнэ-Очир Тамир 350 Хурдан удмын адуу 350 2,000,000
Монгол Ардын Нам Пүрэв-Очир Анужин 244 Хурдан удмын адуу 244, үхэр 142, хонь 854, ямаа 255 1,362,970
Иргэний Хөдөлгөөний Нам Барбаатар Болортуяа 200 Хурдан удмын адуу 200, үхэр 100, хонь 100 1,620,000
Шинэ Нэгдсэн Эвсэл Ням Цэрэндагва 200 Хурдан удмын адуу 200 90,000
Бие даагч Лхамжав Батжав 200 Хурдан удмын адуу 200 200,000
Ардчилсан Нам Цогтоо Одонтунгалаг 180 Хурдан удмын адуу 180, үхэр 28, хонь 400 488,000
Ардчилсан Нам Жалбасүрэн Батзандан 150 Хурдан удмын адуу 150, үхэр 20 790,000
Ардчилсан Нам Цэнд Баатархүү 146 Хурдан удмын адуу 146, үхэр 189, ямаа 545 422,050
Үнэн ба Зөв Нам Алтангэрэл Бүддорж 135 Хурдан удмын адуу 135, хонь 496, ямаа 680 3,450
Ардчилсан нам Батбаяр Ариун-Эрдэнэ 130 Хурдан удмын адуу 130, үхэр 85, ямаа 47, хонь 35 5,167,640
Ардчилсан Нам Далайн Батбаяр 110 Хурдан удмын адуу 110 8,800,000
Иргэний Хөдөлгөөний Нам Жамъян Чулуун 100 Хурдан удмын адуу 100 1,000,000
Бие даагч Шинэбаяр Зулбадам 97 Хурдан удмын адуу 97 2,910,000

Хамгийн олон малтай нэр дэвшигчид:

Нам Овог Нэр Нийт малын тоо Нийт үнэлгээ Мян₮
Үнэн ба Зөв Нам Шайрийнямбуу Мөнхсайхан 3,010 (Хурдан удмын адуу 10, адуу 50, үхэр 150, хонь 1,500, ямаа 1,300) 1,160,000
Бүгд Найрамдах Нам Саманд Жавхлан 1,735 (Адуу 300, хонь 1,200, үхэр 230, тэмээ 5 ) 900,000
Монголын Ардын Нам Пүрэв-Очир Анужин 1,495 (Хурдан удмын адуу 244, үхэр 142, хонь 854, ямаа 255) 1,362,970
Ардчилсан Нам Цэвэгдорж Туваан 1,387 (Адуу 518, үхэр 31, хонь 682, ямаа 156) 898,010
Үнэн ба Зөв Нам Алтангэрэл Бүддорж 1,311 (Хурдан удмын адуу 135, хонь 496, ямаа 680) 3,450
Ардчилсан Нам Даваасамбуу Оюунцэцэг 1,305 (Адуу 15, үхэр 20, хонь 340, ямаа 90, хонь 500, ) 18,420
Үнэн ба Зөв Нам Галсандорж Булган 1,300 (Хонь 500, ямаа 800) 275,000
Шинэ Нэгдсэн Эвсэл Агваансамдан Сүхбат 1,083 (Хурдан удмын адуу 460, үхэр 99, хонь 300, ямаа 224) 22,740,500
Сайн Ардчилсан Иргэдийн Нам Даваасүрэн Нарангарав 1,060 (Үхэр 50, хонь 300, 250 ямаа, 50 адуу, 30 тэмээ) 300,000

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19