“Талх чихэр” ХХК-ийн агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ

2024-06-15 1292 0

Баянзүрх дүүргийн 20-р хороо “Талх чихэр” ХХК-ийн зүүн бүсийн ауулахад гал түймэр гарч байгаа дуудлага 05:38 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, нэмэлтээр 63, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн тасаг гарч хаяг дээр очиход “Талх чихэр” ХХК-ийн 50х100 хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг шуурхай унтраасан. Үйлдвэр, дэлгүүрийн барилга руу гал тархаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын дүрэм, стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженер

2025-10-28