М.Бадарчид унасан бөхчүүд даваа гарагт цол, чимэг нэмнэ

2024-06-14 1421 0

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.

Гэвч допингийн шинжилгээгээр түүнээс хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм. Тэрбээр, дээрх шинжилгээний хариу болон эрх хасах шийдвэрийг эсэргүүцэж, холбогдох байгууллагуудад гомдол гаргасан боловч Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан нэгэнт хариу эцэслэгдсэн тул түүний цолыг удахгүй хураана хэмээн мэдэгдэж байв. Энэ ёсоор М.Бадарчийн Улсын арслан цолыг хураалаа.

Ингэснээр түүнтэй 9-ийн даваанд үзүүр, түрүү булаалдан барилдсан Улсын гарьд Ц.Бямба-Отгон Улсын арслан болно. Мөн тавын даваанд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага, долоогийн даваанд дунд шөвөгт өвдөг шороодсон аймгийн арслан С.Сүхбат улсын заан, наймын даваанд их шөвөгт өвдөг шороодсон улсын аварга О.Хангай чимэг нэмэх юм.

Зургадугаар сарын 17 буюу ирэх Даваа гарагийн 10.00 цагт Төрийн ордны  “Хүндэтгэлийн өргөө”-нд өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон дээрх бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ болох гэнэ.

Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмж, Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн бууна.

  • Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
  • Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
  • Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
  • Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
  • Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05