Өнөөдрөөс 21 нам эвслийн 1294, бие даагч 42, нийт 1336 нэр дэвшигчийн өрсөлдөөн эхэллээ

2024-06-10 1584 0
Өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Дараах нам эвслүүд болон бие даагчид энэ удаагийн сонгуульд өрсөлдөх ба тэдгээрийн Дээд шүүхэд бүртгүүлсэн он болон намын даргын нэрсийн мэдээллийг хүргэж байна.
Нам, эвсэл, бие даагч Дээд шүүхэд бүртгүүлсэн он Намын дарга
1 Монгол Ардын Нам 1990.5.16 Л.Оюун-Эрдэнэ
2 Ардчилсан нам 2000.12.26 Л.Гантөмөр
3 Үндэсний эвсэл (Монголын Ногоон нам, МҮАН) 1990.05.26 Н.Номтойбаяр
4 Иргэний зориг ногоон нам 2000.03.23 Б.Батбаатар
5 Шинэ нэгдсэн эвсэл (МУНН, Шинэ нам) 1994.01.14 Б.Батболд
6 Монголын Либерал Ардчилсан нам 1998.05.21 Д.Пүрэвдаваа
7 Эх орон нам 1998.12.22 Б.Эрдэнэбат
8 Бүгд найрамдах нам 2004.04.05 Б.Жаргалсайхан
9 Монголын социал демократ нам 2005.01.20 А.Ганбаатар
10 Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 2007.02.09 Ш.Төмөрсүх
11 Иргэний хөдөлгөөний нам 2007.10.17 Ө.Баяраа
12 ХҮН нам 2011.12.05 Т.Доржханд
13 Эх орончдын нэгдсэн нам 2012.03.12 Г.Ганбат
14 Монгол Консерватив нам 2012.10.23 Н.Дашдаваа
15 Ард түмний хүч нам 2015.06.26 Л.Гүндалай
16 Монголын хүний төлөө нам 2017.03.27 Х.Бат-Ялалт
17 Үнэн ба Зөв нам 2017.06.07 А.Отгонбаатар
18 Эрх чөлөөний эвсэл нам 2017.06.30 Б.Цацрал
19 Ард түмний олонхийн засаглал нам 2018.12.21 А.Батдорж
20 Иргэдийн оролцооны нэгдэл нам 2022.05.20 Ц.Оюунгэрэл
21 Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 2023.05.08 Б.Жагар
22 Бие даан нэр дэвшигч 46 хүн

Энэ удаагийн сонгуульд 22 нам эвсэл, 42 бие даагч нэр дэвшиж байгаа нь өмнөх сонгуульд оролцож байснаас хамгийн олон нь болж байна. Гэвч олон нэр дэвшигч, томсгосон тойрогт, сурталчилгааны 17 хоногтой байгаа нь иргэдэд хангалттай мэдээлэл хүргэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа юм.

Аль нам, эвслээс хэдэн хүн нэр дэвшиж байгааг танилцуулъя.

  • МАН-126
  • АН-126
  • МНН, МҮАН-ын хамтарсан Үндэсний эвсэл-66
  • ИЗНН-71
  • Шинэ нэгдсэн эвсэл-90
  • Монголын либерал ардчилсан нам-1
  • Эх орон нам-43
  • Бүгд найрамдах нам-50
  • Монголын социал демократ нам-6
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-30
  • Иргэний хөдөлгөөний нам-124
  • ХҮН нам-122
  • Эх орончдын нэгдсэн нам-1
  • Монгол консерватив нам-22
  • Ард түмний хүч нам-60
  • Монгол хүний төлөө нам-42
  • Үнэн ба зөв нам-80
  • Эрх чөлөөний эвсэл нам-47
  • Ард түмний олонхийн засаглал нам-71
  • Иргэдийн оролцооны нэгдсэн нам-57
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-55
  • Бие даагч-42

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ-ий мөнгөн медальт “сагсчин охид”-ыг гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болжээ

Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэ

2025-07-01

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17