ИЗНН-аас С.Зоригийн хөшөөтэй байрыг 1 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргажээ

2024-06-06 2023 0

ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаж хэвлэлийн бага хурал хийв. Энэ удаагийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшихээр хуульч, малчин, инженер, эдийн засагч, иргэний нийгмийн төлөөлөл гээд нийгмийн бүхий л салбарын төлөөлөл багтжээ. Нийт нэр дэвшигчдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хуулийн шаардлагыг давуулан хангаснаас гадна эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжсэн чухал шийдвэр гэлээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Санжаасүрэнгийн Зориг агсны үзэл санааг тээгч нам бол ИЗНН мөн. Монголын ардчилсан хувьсгал, Монголын ардчиллын төлөөх үйл хэргийг ИЗНН үүрч авч явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. ИЗНН ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцэгч нам. ИЗНН-ын төрсөн түүх бол 1998 онд харамсалтайгаар бусдын гарт алагдсан С.Зоригийн фракци, найз нөхөд, итгэж дэмждэг Монголын ард түмний сэтгэл зүрхнээс төрч бий болсон түүх юм” гэв.

Мөн энэ үеэр тус намын удирдлагууд Шинэ Дэвшилт Холбоонд хандан, С.Зоригийн хөшөөтэй байрыг 1 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргаж буйгаа танилцуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07

Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дар

2025-07-30

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03