Төслийн хүрээнд 40 орчим мянган хүүхдийг харааны үзлэгт хамруулна

2024-05-23 3053 0

Орбис олон улсын байгууллага болон Боловсролын ерөнхий газар хамтран цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн  гол зорилго нь хүүхдийн харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн шинэ аргыг нэвтрүүлж, сургууль цэцэрлэгт түшиглэсэн хүүхдийн нүдний эрүүл мэндийн тогтолцоог үүсгэхэд шаардагдах чадавхыг бий болгох юм.

Үүний хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Багануур дүүрэг болон Архангай, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Завхан болон Төв аймгийн 33 сургууль цэцэрлэгийн 221 эмч, багш, нийгмийн ажилтанд хараа шалгах чадавхыг эзэмшүүлэхээс гадна нийт 37400 хүүхдийг харааны үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Төсөл 2024-2027 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.

Орбис олон улсын байгууллагын Нүдний нисдэг эмнэлэг анх 1989 онд Монгол улсад айлчилж байсан ба түүнээс хойш найман удаагийн айлчлал хийжээ. Түүнчлэн 2021 оноос Монгол Улсад салбар нээж нүдний тусламж үйлчилгээг сайжруулах олон төслүүдийг ЭХЭМҮТ, Гуравдугаар эмнэлэг болон аймгуудын нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж хэрэгжүүлж иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22