“Шинэ Улаанбаатар Баруун терминал” цогцолборт “Имарт” жишиг дэлгүүрээ нээнэ

2024-05-23 2458 0

‘‘Скай Хайпермаркет” ХХК  болон ‘‘Драгон Холдинг” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Имарт хайпермаркет болон ‘‘Драгон Холдинг” ХХК-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу тавдугаар сарын 23-нд боллоо. Гэрээнд “Скай хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон “Драгон холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Октябрь нар  гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд байрлах “ДРАГОН ХОЛДИНГ” ХХК-ийн барьж буй ‘‘Шинэ Улаанбаатар Баруун терминал’’ цогцолборын B болон D блокт Скай Хайпермаркет ХХК нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 10 жилийн хугацаанд худалдааны талбай түрээслэн, жижиг форматаар буюу Имартын жишиг дэлгүүрээ нээхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07