Х.Нямбаатар: Кабиндаа тамхи татдаг, “дэмбээ” авдаг, бүдүүлэг харилцаатай жолооч нарыг чөлөөл

2024-05-21 1745 0

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга нийтийн тээврийн автобусны жолооч нарт хариуцлага тооцохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг болгосон байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Кабиндаа тамхи татдаг, дэмбээ /бэлэн мөнгө авдаг нууц хайрцгийг жолооч нар “дэмбээ” гэж нэрлэдэг/ авдаг, иргэдтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлж явуулъя. Ажилд орох хүмүүс зөндөө байна. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг эзэн шиг нь байвал автобусны жолоочоор ажиллана.

Тамхи татаж бааварлаад хүүхдүүдийг хаядаг, шугамаа орхиж давхидаг, машинаа угаахгүй, утсаар ярьдаг, бэлэн мөнгө халаасалдаг автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулга. Дэмбээний хайрцгийг онгойлгож, орлого нэмэгдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10