Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо

2024-05-17 1834 0

Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 9-р сарын 7-нд эрчим хүчний хэмнэлттэй ‘‘A+’’ ангилалтай Имарт Баянгол шинэ салбараа нээсэн билээ.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын ОУХА буюу USAID-ийн дэмжлэгтэйгээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2024 оны 5 сарын 16-18-ны өдрүүдэд Мишээл экспо төвд хамтран зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд Имартын хамт олон ирсэн зочидтой харилцан мэдээлэл солилцож эрчим хүчний хэмнэлттэй жишиг барилга болох Имарт Баянгол салбарынхаа сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, технологи ашиглан барьсан туршлагаасаа хуваалцлаа.

Имарт Баянгол салбарын барилгын автоматжуулалтын системийг илүү ухаалаг болгосноор эрчим хүчийг хэмнэн, хаягдал дулаанаа эргүүлэн ашигласнаар агаар сэлгэлтийн үр ашгийг нэмэгдүүлж, саарал усыг ашиглах замаар ус хангамжийн системийг хэмнэлттэй төлөвлөсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07