Монгол банкны “Хар жагсаалт”-аас 130 орчим мянган иргэн, ААН гарчээ

2024-05-13 1320 0

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг угтан Монголбанк муу зээлийн түүхтэй иргэн, ААН-ийн ангиллыг өөрчлөх шийдвэр гаргасан.

Тус шийдвэрээр 127,761 иргэн, ААН бүртгэлээ өөрчлүүлсэн байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цар тахал, олон улсын геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалж, дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдсон. Энэ явцад зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байснаас зарим иргэн, ААН анхаарал хандуулах, эргэлзээтэй, хэвийн бус муу зээлийн ангилалд орсон. Зээлийн муу түүхтэй бол дараагийн банкнаас зээл авахад эрсдэлтэй байдаг тул иргэн, ААН-ээс хүсэлт их ирсэн учраас зээлээ төлсөн бол ангиллыг өөрчлөх шийдвэрийг 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон хүмүүсийг төлөгдсөн гэдгээр бүртгэхээр өөрчилсөн. Энэ өөрчлөлтөд 127,761 иргэн, ААН хамрагдсан.

Үүнээс Улаанбаатар хотод 55,943, орон нутагт 71,711 иргэн ААН хамрагдаж, зээлийн бүртгэлд өөрчлөлт оруулсныг зарласан. Зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй, муу ангилалд орсон иргэн, ААН зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлээ төлж барагдуулбал энэ шийдвэрт хамаарч, ангиллаа өөрчлүүлэх юм” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нөөцийн махны худалдах үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэхээр боллоо

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэ

2026-04-09

Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газ

2026-04-08

Ж.Дуламсүрэн: Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй

Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гарг

2026-04-07