Хогоо ангилж хаясан иргэн СӨХ, ус, автобусанд төлөх мөнгөнөөсөө хасуулна

2024-05-13 1116 0

Хогийг ангилж ялгах дадал зуршлыг бий болгох технологийн шийдлийг боловсруулах ажлууд хийгдэж байна. Санхүүгийн эх үүсвэртэй холбох системийг гаргаснаар гэр хорооллын иргэд ус, Орон сууцны иргэд СӨХ, цаашлаад иргэд автобусны төлбөрөө төлж болох нөхцөл бүрдэх юм байна. Энэхүү ухаалаг системийг монгол залуучууд хөгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд систем бүхий хогийн савуудыг гэр хороололд байршуулах юм байна.

Энэ талаар Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү: Хогийг ангилж хаях, ялгах таних тэмдэг бүхий сав тавьсан ч иргэд ангилж хаядаггүй. Тиймээс хогоо ангилж хаявал оноо цуглуулах системийг нэвтрүүлэх гэж байна.

Энэхүү систем бүхий хогийн савыг хамгийн түрүүнд гэр хорооллын ус түгээх байруудад байршуулна. Ундааны сав, хуванцар нийлэг эдлэлүүдийг тодорхой хэмжээний мөнгөөр иргэдээс худалдаж авч, хуванцар эдлэл дахин боловсруулж буй үйлдвэрүүдэд нийлүүлэх юм. Ингэхдээ бэлэн мөнгө гаргахгүй. Иргэд ундааны саваа ангилж хийснээр мөнгөн дүнгээр үнэлэгдэж гарна. Уг мөнгөөр усаа худалдаж авна гэсэн үг.

Жишээлбэл ундааны нэг савыг 10 төгрөгөөр авлаа гэхэд найман сав авчирч хийхэд 80 төгрөг болж, уг мөнгөөр усаа авах боломжтой болно.

Мөн автобусны системд холбоно. Ингэснээр иргэд автобусны картаа уншуулахад ухаалаг хогийн саванд ундаа, таргийн саваа ангилж хийсэн мөнгөн дүн автобусны 500 төгрөгөөс хасагдах юм. Уг системийг монгол залуучууд хөгжүүлж байгаа.

Цаашид ухаалаг хогийн савыг орон сууцнуудын дунд байршуулж, хогоо ангилж хаясан иргэд СӨХ-ны мөнгөнөөсөө хасаж тооцуулдаг болгоно хэмээн ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15