Ц.Даваасүрэн: Бага орлоготой иргэдэд 30-40 мкв орон сууцыг зээлээр олгоно эсвэл түрээслүүлнэ

2024-05-09 1571 0

Засгийн газраас  Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Хуулийн төсөлд тусгаснаар  Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн /ТОСК/  захиалгаар хамгийн хямд үнэтэй орон сууц бариулаад бага дунд орлоготой иргэдэд зээлээр олгох эсвэл түрээслүүлэх гэсэн хоёр хэлбэрээр хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

Газар болон  дэд бүтцийг  төрөөс шийдээд өгөхөөр хамгийн хямд үнэтэй орон сууц баригдах бүрэн боломжтой гэнэ. БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр, хямд үнэтэй  орон сууцны метр квадрат  30-40 мк байх гэнэ.

Иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтээр хэрэгжиж ирсэн ч  ипотекийн зээл авсан иргэдийн өрхийн сарын орлого нь 2,1 сая төгрөгөөс дээш байгаа судалгаа гарчээ.   Тиймээс сарын  2,1 сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжих нь хуулийн зорилго аж. Ингэхдээ 20-иос дээш жилээр орон  сууцны зээлд хамруулах болон түрээслүүлэх гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31