Улаан талбайд болох ялалтын парадад 9000 цэрэг, нисэхийн хоёр бүлэг оролцоно

2024-05-06 1367 0

Москва хотын Улаан талбайд болох ялалтын баярын гол парадад 9000 гаруй цэрэг офицер, 70 гаруй нэгжийн техник, нисэхийн хоёр бүлэг оролцоно гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

Баярын жагсаалд цэргийн мэргэжлийн анги нэгтгэлүүд, Суворовын болон цэргийн хөгжмийн сургуулийн сонсогчид оролцоно. Мөн Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдын төлөөлөл ч  баярын жагсаалд оролцох болжээ. Ялалтын 79 жилийн ойн парад Оросын долоон баатар хот, арми, флотын болон цэргийн тойргуудын штаб байрладаг 18 хотод болно. Мөн горнизоны цэргийн оролцсон баярын арга хэмжээг 314 хот сууринд явуулахаар төлөвлөжээ.

Баярын нийт арга хэмжээнд 150 мянган хүн, 2500 орчим цэргийн нэгж техник зэвсэг оролцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07