М.Бадарч: Хэрэв би допинг хэрэглэсэн бол надад санал болгосон 800 саяыг нь аваад л хэвтчихнэ шүү дээ

2024-04-30 1595 0

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх арбитрийн шүүх хуралд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралд М.Бадарч арслан өөрийн биеэр оролцож байгаа юм.

Шүүх хурлын үеэр хурал даргалагч улсын арслан М.Бадарчаас “Та допинг хэрэглээгүй гэж байгаа. Гэхдээ хориотой бодис та өөрөө хүсэж биш санаандгүй байдлаар таны биед орсон байж болох уу. Тийм бол танд ямар нэг хардалт байна уу” хэмээн асуусан юм.

Энэ асуултад М.Бадарч арслан хариулахдаа “Миний уусан эм, бэлтгэлийн уурагт ямар нэгэн бодис агуулагдаагүй. Тиймээс би допинг илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хувь хүний хувьд хардалт байгаа.

Тавын даваа эхлэхийн өмнө надад 800 сая төгрөг амлаад даваагаа наймаалцахыг санал болгосон. Би тэр хүмүүсийг хардаж байгаа. Учир нь, би тэр саналаас нь татгалзсан. Мөн би өөртөө эргэлзэж эсвэл допинг хэрэглэсэн байсан бол тэр мөнгийг нь аваад хэвтчихнэ шүү дээ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10