АН: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гарга

2024-04-22 1715 0

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуулуудын талаар тус бүлгийн дарга, гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн асуудал сонгууль бүрээр яригдаж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг нь бурууддаг боллоо. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг нууцаас бүрэн гаргахгүй нууц хэвээр нь байлгасаар байна. Нууц байлгах нь нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг боллоо. Тиймээс хууль дүрмийн хүрээнд бүх мэдээллийг нь ил тод нээлттэй болгохыг шаардаж байна. Нээлттэй болгох эрх нь Засгийн газарт бий.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Засгийн газраас зохион байгуулалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг бэлтгэж, нийгмийг маш их талцуулж, ард иргэдийг бухимдуулж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо. 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна. Ийм учраас Бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холбоотой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10