Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

2024-04-22 1777 0

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж байна. Допингтой холбоотой асуудал тасардаггүйн хэрээр гомдол ч тасардаггүй.

Э.Оюунболд арслан улсын их баяр наадамд түрүүлж, аварга болсон ч допингийн шинжилгээнд бүдэрч, цолоо хураалгасан. Улсын Дээд Шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жил хасах заалтыг хүчингүй болгож, аварга цолыг нь хураах шийдвэр гаргасан юм.

Харин энэ удаа түүний өмгөөлөгч шинээр нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” наймдугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Дээд Шүүхэд гомдол ирүүлжээ.

Уг гомдлыг Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж “ямар нэгэн шинэ нөхцөл байдал үүсээгүй” гэх үндэслэлээр хүлээн аваагүй аж.

УДШ-ийн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Э.Оюунболдын өмгөөлөгч шинэ нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр улсын аварга цолыг эгүүлэн авах гомдол ирүүлсэн. Гэхдээ сэргээшийн шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Дээд Шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзлаа гэжээ.

Мөн Монгол Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар улсын арслан Э.Оюунболд давтан допингийн зөрчил гаргасан хэмээн үзэж барилдах эрхийг нь найман жилээр хассан шийдвэр гаргасан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31