Н.Энхболд: Сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно

2024-04-01 2176 0

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тухай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламент 126 гишүүнтэй  болохтой холбогдуулан УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хянан шалгалтын тухай хууль гэсэн гурван хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл бэлэн болсон тул бүлгийн хурлаар хэлэлцэж зарим зарчмын асуудлыг тохирлоо” гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно. Найман байнгын хороо үргэлжлүүлэн ажиллана. Байнгын хороо 19 гишүүнтэй байсныг 25 болгоно.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд харьяалагддаг байнгын хороонд орж, ажиллахгүй. Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй. Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно.

УИХ-ын гишүүдийн 32-аас дээш хүн санал гаргавал хянан шалгах Түр хороо байгуулна. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө АН, ХҮН намд төслөө танилцуулж, санал солилцоно.

12 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлгийг байгуулна. Одоогийн хуулиар найман гишүүнтэй байж бүлэг байгуулдаг.

УИХ 126 гишүүнтэй болох тул хурлаа хэрхэн зөв явуулах талаар судалсан. Аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоож, уг хугацааг бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор хуваарилж, үлдсэн цагт нь бүлэг зохион байгуулах хэмжээнд хүрээгүй, бие даасан гишүүдэд үг хэлэх хугацааг тогтдог зарчмыг ярьж байна.

УИХ-ын дарга, гишүүний бүрэн эрхэд өөрчлөлт орохгүй. УИХ-ын даргын дэргэдэх даргын зөвлөл байна. Уг зөвлөл УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох эрхтэй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The mongolz” баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Саудын Арабын Эр-Рияд хотноо  зохион байгуулж буй цахим спортын "Counter Strike 2" тоглоомын  Esport

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07