АН: Сар шинийн баяраас хойш Монголын төр эзэнгүй байна

2024-04-01 2429 0

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж, сар шинийн дараагаас төр эзгүйрснийг шүүмжиллээ. Үнэхээр ч том тойрогт нэр дэвшихгийг горилсон УИХ-ын гишүүд хөдөөгүүр явж байгаа.“Хууль тогтоох дээд байгууллага ажлаа хийхгүй Монгол орон даяар тараад алга боллоо” гэж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэв.

АН-ын бүлгээс хоёрдугаар сарын 20-нд  малчны зээлийн хүүг царцаах эсвэл   Хаан,  Төрийн банкны даатгалын эрсдлийн сангаас хохирсон малчдад нөхөн олговор олгох, амьжиргаанаасаа салсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдэх асуудлаар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэжээ. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа хийхгүй байгаагаас төслөө өргөн барьж чадахгүй байгаа гэнэ. Хоёр удаа цаг товлосон ч УИХ-ын дарга зугатчихжээ. Тиймээс УИХ хоёр сарын хугацаанд ирцээ бүрдүүлж хуралдаад  АН-ын өргөн барих гэж байгаа төслийг хэлэлцэх ёстой гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10