Д.Тогтохсүрэн: Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр болсон

2024-03-25 2475 0
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр МАН бүлгээс өнгөрсөн баасан гарагт завсарлага авсан. Энэ асуудлыг хэлэлцсэн. Импортоор орж ирэх гурил, малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх асуудал яригдаж байна. Одоогоор 15 орчим хувийн гаалийн албан татвартай байна.  Гурилын үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгчид монополь тогтоосон гэж үзэж байна. Тиймээс Засгийн газраас гурилыг гаалийн албан татвараас чөлөөлж импортыг нээлттэй болгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд өөр өөр байр суурьтай байсан.

Энэ асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцээд гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр боллоо. Энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг хэлэлцлээ. МАН 2020 оны сонгуульд оролцохдоо уг хуулийг санаачилж, батлуулахаа амласан. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 6.2 дугаар зүйлд Баялагийн сантай байх, Баялагийн сангийн тухай хуулийг баталж гаргах шаардлага бий. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж анхны үзэл баримтлалыг танилцуулж, гишүүдийн саналыг сонслоо. МАН-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжиж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх ажлууд болоод цаашид энэ салбарт хэрэгжүүлэх хуулийн төсөлтэй танилцлаа. Мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа зудын эрсдлийг цаашид хэрхэн бууруулах, цаашид ямар томоохон арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсан. Цаг үеийн чухал шинжтэй асуудал учраас дэмжиж, аль болох богино хугацаанд, яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31