Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

2024-03-24 2436 0

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Тэдний дийлэнх эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд асар их хохирдог. Мөн эх нутагтаа ирээд хуулийн хамгаалалт авах гэхээр хуулийн заалт хэт ерөнхий байдаг нь саад учруулдаг байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас саяхан хийсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд ойролцоогоор 21 сая хүн хөдөлмөрийн мөлжлөг болон боолчлолын золиос болсон нь илэрчээ. Харин дагнасан судлаачид энэ тоог ойролцоогоор 27 сая гэж тооцохын зэрэгцээ 70-80 хувь нь эмэгтэйчүүд, 50 орчим хувь нь хүүхэд байна гэж судалгаандаа онцлон тэмдэглэжээ.

Боолчлогдож хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийн олонх биеэ үнэлэх болон бусдын бэлгийн хэрэгцээг хангах зорилгоор зарагддаг. Тэдний дундаж нас 12-14 гэж судалгаанд мөн дурдсан байна.

Манай улс хамгийн сүүлд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ. Тэдэнд сэтгэл зүйн болон өмгөөллийн үйлчилгээг төр, төрийн бус байгууллагууд хамтран үзүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02