Т.Баярхүү: Дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоох ажлын явц 80-90 хувьтай байна

2024-03-19 2427 0
Хоёрдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлтийн талаар УОК мэдээлэл өглөө.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэнтэй холбоотой асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан. Одоо хохирлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Шинжээчийн бүрэлдэхүүнд ЦЕГ, ОБЕГ, ХНХЯ болон бусад мэргэжлийнхэн багтсан байгаа.

Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор БХБЯ, ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай байгаа, нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэхүү дүгнэлт гарахаар эцсийн шийдвэрээ гаргана гэсэн.

УОК-ын даргын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн сүүлийн шалгалтыг хийж дуусаад дүнг танилцуулна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10