Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани санал ирүүлжээ

2024-03-18 2213 0

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.

Тэгвэл нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдлаа. Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан 20 компани саналаа ирүүлсэн байна.

Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар дугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм. Санал ирүүлсэн компаниудыг танилцуулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15