С.Зоригийг амиа алдсаны дараах өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргав

2024-02-29 1630 0

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ. Уг шийдвэрийг өчигдөр /2024.02.28/ болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ. Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв. 

Сануулахад, С.Зоригийн аллагад олон хүнийг сэжиглэсэн ч Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг буруутгаж шүүхээс тус бүрд нь 20 жил хорих ял оноох шийдвэрийг 2017 оны наймдугаар сарын 4-нд гаргаж байв. Гэвч тэднийг ял эдэлж эхэлснээс хойш дөрвөн жилийн буюу 2021 оны тавдугаар сарын 14-нд шүүх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын батлан даалтаар сулласан юм.

Тодруулбал, УДШ яллагдагчдыг “эрүүдэн шүүсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргасан боловч мөрдөх шалгах ажиллагааны эцэст прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэргийн цорын ганц амьд гэрч болох С.Зоригийн эхнэр Д.Булганыг сэжигтнээр хоёр удаа баривчилсан ч нотлох баримт хангалтгүй гэж үзэн сулласан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31