Лу.Гантөмөрийн “армаанчиг” мэндчилгээ буюу 13 насны дурлал

2024-02-14 5009 0
Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Гэгээн хайрын өдрөөр УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга Лу.Гантөмөр эхнэртээ хэрхэн дурласан тухайгаа өөрийн албан ёсны хуудаснаа ийн бичжээ.
Арван гуравхан настай бүрэг хөвгүүн зэргэлдээх сургуулийн зэрэвгэр цагаан охиныг хараад шууд л дурлачихсан.
Тэр мөчөөс өнөөдрийг хүртэл 37 жил хамтдаа. Дүрлэгэр нүдэнд нь гайхсан төрх илэрч, эгцлэн ширтэх надаас харц буруулах тэр агшинд хацар нь улайсныг өнөөдөр юм шиг л санаж байна. Харваас цэвэрч, нэг л тийм ариун дагшин санагдахуйд зүрх минь амаар гарчих шахан цээж зад татах мэт цохилж билээ.
Нөгөөх бүрэг ноомой Гантөмөр ч ёстой тэсэрсэн дээ. Дотнын найзууддаа нүүрээ улайлган байж үнэнээ өчин захиагаа өгүүлсэн билээ. Хайр үнэхээр гайхалтай. Ялангуяа хоёр биенээ олж учирч гэмээнэ хэзээ ч унтрахгүй гал мэт дүрэлзсээр байдаг.
Японд суралцахаар явахдаа ёстой л салж хагацаж ядан байснаа ч санаж байна. 22 настайдаа хуримлаж, жилийн дараа л анхны үрээ төрүүлэхэд хөл газар хүрэхгүй шахам баярлаж, ханиа улам их хайрлах сэтгэл төрсөн.
Бидэн хоёр дөрвөн хүүхдийн эцэг эх болж, аз жаргалтай өдрүүд маань үргэлжилсээр. Залуу халуун ахуйд маань Гэгээн Валентины өдөр энэ тэр гэх ойлголт байсангүй. Гэхдээ бидэн хоёрын хувьд өдөр болгон л баяр болох мэт биестээ эрхэлж туньж, зүтгэж хөдөлмөрлөж, үрсээ өсгөсөөр өдийг хүрчээ.
Хүн л юм хойно тар түрхийх ч үе бий. Гээд бид хоёр дорхноо мартчихаад л инээлдэж байдаг. Хайр бол харыг цагаан, муухайг сайхан болгож, хатууг зөөллөдөг аугаа хүчин зүйл. Хайр өөрөө уучлал, өршөөл, энэрэн нигүүлсэл байдаг. Арван гуравтайдаа анх харсан тэр нүдийг одоо ч би ханиасаа олж хардаг.
Би тэр харцыг орой бүр харан нойрсож, өглөө болгон харж сэрдэг.
Хайр минь, хань минь…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24