Гавьяат тамирчин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх удаагаа түрүүллээ

2024-01-28 1930 0

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр /2023.01.28/ өндөрлөлөө. Тус башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэрээр өнөөдөр озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж, ялснаар Япон эзэн хааны цомыг гардан авлаа.

Түрүү бөх Тэрүнофүжи өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Бусад монгол бөхчүүдийн тухайд, озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай башёг өндөрлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д нэвтрэхийн тулд сүүлийн 5 жилийн “сошиал түүх”-ээ шалгуулж магадгүй

АНУ-д визгүй зорчих эрхтэй 42 орны жуулчдаас сошиал медиа ашиглалтын сүүлийн 5 жилийн мэдээлэл, и-

2025-12-11

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10

Залуу арслан Э.Батмагнай ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаанд түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран ул

2025-12-08