Г.АРИУНБУЯН: Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн эдийн засаг, эрүүл мэндээрээ хохироод байна

2024-01-24 1931 0

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай осол болсон. Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.01.24/ ослын талаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:

-Ослын улмаас 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэж шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Урьдчилсан байдлаар  гурван хүн нас барсан байна. Мөн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн 11 том хүн , гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд,  байгалийн шингэрүүлсэн хий ачиж авсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байна.

Дэлбэрэлтийн улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн 3 албан хаагч, энэ осолд өртөж, шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна.

Гал түймрийн улмаас 30 автомашин шатаж, түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Газ тээвэрлэж явсан машины жолооч эсэн мэнд байгаа бөгөөд зам хэт халтиргаатай байсны улмаас машин мөргөлдөж осол гаргаж, улмаар газ асгарч дэлбэрсэн гэж зэргэлдээх байрны хамгаалагчтай ярилцсан бичлэг цахим хуудаст нийтлэгджээ.

Жолооч газыг Замын-Үүд хүртэл тээвэрлэх байсан ч Дүнжингаравын уулзвар дээр осолдож, машин нь дэлбэрчээ. Тэрбээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу урд талаас хойш чиглэж яваад Дүнжингаравын уулзвараар баруун эргэх үед хажуугаас нь машин орж ирж осол гарсан гэв. Харин осолдсон гэх машины жолооч амьд эсэх нь тодорхойгүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01