Андреа Иванова: Эмч нар үхлийн аюултай гэсэн ч би зогсохгүй

2024-01-18 2217 0

Дэлхийн хамгийн том уруултай бүсгүй “Үхсэн ч хамаагүй шинэ дээд амжилт тогтооно” гэж шийдсэн тухай Mirror сонинд бичжээ.
Болгар улсын иргэн 27 настай Андреа Иванова гэх бүсгүй гоо сайхны мэс заслын тусламжтайгаар дэлхийн дээд амжилт тогтоохоор шийджээ.

Өөрийгөө дэлхийн хамгийн зузаан уруулын эзэн гэх бүсгүй одоо эрүүгээ хамгийн шовгор урт болгох хүсэлтэй байгаа гэнэ.
Тэрээр “Би дэлхийн хамгийн том уруултай, тэр нь надад их таалагддаг. Одоо би дэлхийн хамгийн шовгор урт эрүүтэй эмэгтэй болж дээд амжилт тогтоохыг хүсч байна. Эмч нар энэ нь үхлийн аюултай гэсэн. Гэхдээ би зогсохгүй” гэж ярьжээ.

Гадаад төрхийн өөрийн жишгээ Bratz хүүхэлдэй гэж Андреа Иванова үздэг гэнэ. Түүнтэй адилхан болохоор тэр сүүлийн жилүүдэд гуч гаруй засал хийлгэн 8 мянган фунт зарлагдаад байгаа аж.
Бүсгүй шинэ амжилт тогтоохоор гиалуроны хүчлийг хоёр долоо хоног тутам эрүүндээ шахуулж байгаа бөгөөд тэр уруулаа марталгүй сард нэг удаа тариа шахуулсан хэвээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22