Сэрэмжлүүлэг: Машин нь цасанд суусны улмаас гэр бүлийн 4 хүн осгож, нас баржээ

2024-01-12 2433 0
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас аймгийн төв рүү явж байсан иргэдийн автомашин цасанд сууж, дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан байна.
Цасанд суусан автомашинд таван хүн зорчиж явсан бөгөөд тэдний дөрөв нь нэг гэр бүлийн, нэг нь хажуу айлын хүн байжээ. Осгож, эмнэлэгт хүргэгдсэн иргэний хувьд хажуу айлынх нь хүн байсан гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Тухайн иргэн сумынхаа эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зүүн хөл нь хөлдсөн байна. Түүний биеийн байдал харьцангуй тогтворжиж байгаа гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газраас цасанд боогдсон замуудаар орон нутаг болон Улаанбаатар хот руу зорчихгүй байхыг анхааруулсан. Тодруулбал, Хэнтий, Сүхбаатар чиглэлээс Улаанбаатар руу зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагад нэгдүгээр сарын 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт найман удаагийн дуудлага ирсэн байна.

Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж,  303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07