Улсын хэмжээнд мөнгөний АТМ машин 717 байна

2020-03-25 1347 0

Шинэ коронавирус нь хуванцар болон ган (stainless steel) хийцийн гадаргуу дээр гурав хүртэл хоног амьдардгийг эрдэмтэд туршилтаар тогтоожээ. Эрдэмтдийн судалгааны тайлан “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэнийг CNN онцолжээ.

Судалгааны үр дүнгийн талаар “Covid-19 өвчин үүсгэгч вирус нь агаар дахь усан дусалд гурван цаг тэсдэг бол ган (stainless steel) болон хуванцар хийцтэй гадаргуу дээр 72 цаг хүртэл тэсвэрлэдэг. Зэс гадаргуу дээр дөрвөн цаг, хатуу цаасан (кардон) гадаргуу дээр 24 цаг хүртэл тэсэж байна” гэжээ.

Үүнээс үндэслэн Covid-19-өөр өвчилсөн өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнууд маш анхаарал болгоомжтой байж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг байнга хийх шаардлагатайг судлаачид анхааруулжээ.

2002 онд дэгдэж байсан SARS өвчний SARS-CoV-1 вирус нь металл, шил, хуванцар зэргийн гадаргуу дээр ариутгаагүй тохиолдолд ес хүртэл хоног тэсвэрлэж байжээ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Улаанбаатар, Капитрон, Хас, Төрийн банк гэсэн арилжааны 7 банкинд албан бичиг хүргүүлжээ. Мөн Үндэсний дата төвд.

Тус албан бичигт мөнгөний АТМ машин болон төрийн үйлчилгээний цахим машины товчлуурыг цэвэрлэж халдваргүйжүүлэх, бүхээг бүрт гар халдваргүйжүүлэх уусмал, ковид-19-өөс сэргийлэх, гараа угаах талаарх санамж, зөвлөмжүүдийг байршуулан ажиллах талаар дурджээ.

Улсын хэмжээнд мөнгөний АТМ машин 717,  төрийн үйлчилгээний цахим машин  84 байдаг байна.

           

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02