Өвөрхангай аймгаас Иран улс руу мах экспортолж эхэллээ

2023-12-19 2734 0

“Өв эко мийт”, “Дээжийн өргөө” компаниуд халал аргаар орон нутгаас мах бэлтгэн Иран улс руу экспортолж байна.

120 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа “Өв эко мийт” үйлдвэр нь бог, бод малын тусгай шугамаар махаа бэлтгэдэг. Цаашид богийн арьс хуулагч тоног төхөөрөмж үйлдвэртээ суурилуулж, арьсны эсгэлтийг багасгахаар зорьж ажиллаж байгаа аж.

Мөн “Дээжийн өргөө” ХХК нь жилд 35 мянган бог малын мах, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх хүчин чадалтай малын толгой, шийр зумлагч төхөөрөмж суурилуулж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа төдийгүй малын өөх тосыг боловсруулан техникийн тосоор экспортолж байна.

Харин тус аймгийн “Дэлхийн хүнс” ХХК өдөрт 10 тонн мах бэлтгэж байгаа бөгөөд Киргиз улс руу мөн экспорт хийхээр ажиллаж байна.

Салбарын сайд арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийлсэн байна.

Өвөрхангай аймгийн мах бэлтгэх үйлдвэрүүд болон арьс ширний үйлдвэр нь кластераар ажиллах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11