Б.Чойжилсүрэн: Цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн

2023-12-13 2547 0

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар шуурхай мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд зарим төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэхээр болсныг мэдээлсэн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-д үүссэн цахилгааны хомсдлоос болж манайд цахилгааны хязгаарлалт хийхээр болсныг мэдэгдлээ. ОХУ манайтай байгуулсан гэрээний дагуу өчигдөр энэ тухай мэдээлсэн бөгөөд цахилгааны хязгаарлалтыг маргаашнаас эхлүүлнэ. Өнөөдөр ч эхэлж магадгүй гэв.

Б.Чойжилсүрэн: “Өчигдөр 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345МВт  хүртэл авдаг байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн Үндэсний Төвд мэдээлсэн байна.

Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Мөн нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өгсөн.

Иймд маргааш өдрөөс эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Нэг удаад 3 цаг хүртэл хугацаагаар хязгаарлалт хийнэ. Өнөөдөр ч эхэлж магадгүй.

Оросын холбооны улс өөрөө хүчин чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа тохирдог. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй байна.

Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй.

Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно. Эмнэлэг, сургуулийн цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллана” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19