Н.Ганибал: Ард түмэн бензингүй бухимдаж байхад газрын дарга нь VIP арга хэмжээн дээр бүжиглэж явна

2023-12-11 3033 0

Ардчилсан Нам /АН/-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шатахууны хомсдолын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна. Эрх баригчид, Уул уурхайн яамны шийдвэрийг хараад монголчууд маш хүнд байдалд орчихлоо. Хоёр сар гаруйн өмнө хомсдол үүслээ гэж ярьж байсан өнөөдөр бахь байдгаараа байна. Сайдын өгч байгаа тайлбар бүгд адилхан. Өнөөдөр энэ албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсов уу?

Зуд болж байгаа аймгууд, хөдөө орон нутагт бүүр хүнд байна. Малынхаа араас явж чадахгүй байна. Хэдэн боодол өвс явуулъя гэхэд түүнийг нь аваад явах түлштэй машин алга. Шатахууныг байлгахгүй байж байгаад түгжрэлээ шийдээд, автомашины яндангаас гарч байгаа утааг багасгаад агаарын бохирдлын асуудлаа шийдэх гэж байгаа юм биш биз дээ гэдэг хардлага хүртэл байна.

Нэг тонн шатахуун ачаад явж байгаа хүн дамлах гэсэн хэрэгт ороод шалгагдах юм байна. Ард иргэдийг ахиад л хянадаг шалгадаг байдал руу гаа орох гэж байна. 60 гаран сая тн нүүрс экспортод гаргаснаас болж түлшний хомсдолд орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан тооцоо судалгаа гэж байдаггүй юм уу?.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээн дээр Ашигт малтмал, газрын тосны асуудал хариуцсан газрын дарга бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн дүр төрх байна гэв.

Мөн дээрх асуудлуудтай холбоотойгоор АН-аас Уул уурхайн сайдыг огцруулахаар шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10