“Эрдэм транс”-ын захирал Я.Эрдэмбилэгийг эрэн сурвалжилж байна

2023-11-23 3438 0

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Эрдэм Транс” компанийн захирал Я.Эрдэмбилэгийг залилах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг хэрэгт эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна. Мэдээллийн нууцлалыг чанд хадгална гэв.

“Эрдэм Транс” компани нь Солонгосын “Hyundai” маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар өмнө Авилгатай тэмцэх газраас мэдээлсэн.

Иймээс “Эрдэм Транс” компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

зураг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10