Ирэх оны нийслэлийн төсвийн 93 хувийг ТАТВАРЫН ОРЛОГООР бүрдүүлэхээр тусгажээ

2023-11-23 3121 0

УИХ-аас Нийслэлийн 2024 оны төсвийн суурь орлого, зарлагыг тооцож, улсад төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогыг батлаад буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд:

  • Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлэх
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх
  • Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэн, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг тусгажээ.

Мөн 2,598.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар илүү байна.

Түүнчлэн 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2,418.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөж тусгасан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15