Ерөнхийлөгчийн хятадаар ярьсан бичлэгийг хуурамчаар үйлдсэн хүмүүсийг тогтоожээ

2023-11-20 2541 0

Амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятадаар ярьж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, Ерөнхийлөгч Хэвлэлийн төлөөлөгч хариу няцаалт хийсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар ЕТГ-аас мэдэгдэл гаргаснаа танилцууллаа. Уг мэдэгдэлд:

-“Сүүлийн үед үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна.

Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болов.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд хууль хяналтын байгууллагад хандах болсноо үүгээр илэрхийлж байна” гэсэн байна.

Мөн хуурамч бичлэгийг нийгмийн сүлжээнд тавих ажлыг зохион байгуулсан хоёр монгол хүнийг хууль хүчний байгууллагууд олж тогтоосон. Энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох хүчний байгууллагуудад хандсаны дагуу тэнд давхар ажиллагаа явагдаж байгааг ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээллээ.

Ашигласан материалын тухайд энэ хичээлийн жилийн нээлтэд зориулж бэлтгэсэн дүрсийг ашиглан хувь хүний, баримжаа муутай яриаг хятадаар хэлж буй мэтээр эвлүүлсэн гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

“The mongolz” баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Саудын Арабын Эр-Рияд хотноо  зохион байгуулж буй цахим спортын "Counter Strike 2" тоглоомын  Esport

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20