Эгшиглэнт эхийн хишигт найрагчийг энэ сарын 26-нд тодруулна

2023-11-21 2796 0

Эгшиглэнт эхийн хишигт найрагчийг тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 1982 оноос хойш энэ жил 41 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадмыг энэ сарын 26-ны ням гарагт Соёлын Төв Өргөөнд зохион байгуулах ба анхан шатнаас шалгарсан 21 найрагч үзэгч, сонсогчдын сонорыг мялаан өрсөлдөнө.

“Болор цом” наадамд шүлгээ сонордуулахаар шалгарсан 21 яруу найрагч:

  1. А.Анхбаяр
  2. Б.Алтанхуяг
  3. Л.Баасансүрэн
  4. Л.Батсайхан
  5. Т.Батхүрэл
  6. Б.Бүргэд
  7. Э.Гантулга
  8. Б.Ганхүрэл
  9. Д.Галсансүх
  10. М.Дэвээжаргал
  11. Б.Лувсанпэрэнлэй
  12. Г.Мишээл
  13. С.Начин
  14. Д.Өсөх-Эрдэнэ
  15. Т.Пүрэвжаргал
  16. Г.Хашбаатар
  17. Ж.Эдмон
  18. Х.Энхтөр
  19. Э.Эрдэнэдалай
  20. Д.Эрдэнэзулай
  21. О.Элбэгтөгс

Өнгөрөгч 2022 онд болсон “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт сумын харьяат яруу найрагч М.Амархүү түрүүлж, эгшиглэнт эхийн хишигт найрагч болсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07