Олон нийтийн газарт танхайрч буй бичлэг хийсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2023-11-17 3051 0

Энэ сарын 13-ны өдөр нийгмийн сүлжээнд олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг нийтлэгдсэнийг Баянгол дүүргийн цагдаагийн газар бүртгэж, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Уг хэргийг шалгахад иргэн “Э” нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байжээ.

Энэ нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна. Улмаар иргэн “Э”-г Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу  100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Иргэн Э мөн өөрийн нүүр номын хуудаснаа “Тавилттай бичлэг хийсэн, олон хүнд хүрсэн” тухайгаа нийтэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07