Говь-Алтай аймгийн Шарга суманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2023-11-17 3106 0

Өнөөдөр өглөө 07:21:33 цагт Говь-Алтай аймгийн Шарга сумын төвөөс баруун хойд зүгт 57 километрын зайд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүйг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Энэ нь 2023 он гарснаас хойш манай улсад болсон 77 дахь удаагийн газар хөдлөлт юм байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Эдгээр станцуудаар Монгол Улсад болсон газар хөдлөлтийг хугацаа алдалгүй зарладаг байна.

Монгол Улсад 1991 онд нэг удаа, 2021 онд нэг удаа 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10