Бусдын гарт амиа алдсан 12 настай охины дурсгалд зориулсан “The Angel” кино олон улсын шагнал хүртлээ

2023-11-16 2933 0

Монголын баг уран бүтээлчид 72 цагийн кино наадмаас “The Minding Creative Minds” шагнал хүртжээ.

FNI /Film Network Ireland/ Ирландын кино нийгэмлэгээс зохион байгуулсан “FNI FAST FEST” 72 цагийн кино наадамд Ирландад ажиллаж амьдарч буй залуус Монгол улсаа төлөөлөн оролцож, “The Angel” бүтээлээрээ энэхүү шагналыг хүртсэн байна. Уран бүтээлч залуус эх орондоо болж бүтэхгүй байгаа нийгмийн асуудлыг шигтгэхээс гадна цаг бусаар бусдын гарт амиа алдсан 12 настай бяцхан охины дурсгалд зориулж  бүтээлээ “The Angel” гэж нэрлэжээ.

11 дүгээр сарын 14-ний өдөр FNI Awards болсон ба дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 орчим залуус оролцож, нийт 18 богино хэмжээний кино бүтээлээр өрсөлджээ.

“The Angel” киноны найруулагчаар Б.Балжинням, туслах найруулагч, жүжигчин Б.Чойжамц, продакшн менежер З.Өлзийдарь, зураглаач Ж.Төгөлдөр, зураач Д.Энхжаргал, дууны найруулагч, эвлүүлэгч Б.Бат-Очир, жүжигчин Г.Содбаяр, О.Ундармаа, Д.Сайханжаргал нар ажиллажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07