Х.Номингэрэл: Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн ангид 463 гэмт хэрэг гарч, 20 хүн амь насаа алдсан

2023-11-16 2242 0

АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ҮБХ-ны гишүүн, хуульч Х.Номингэрэл цэрэгт татагдсан байлдагч амиа алдсан болон охид хүчирхийлэлд өртөж байгаа талаар ингэж ярив.

Тэрбээр “Цэргийн алба хааж байх үедээ амь насаа алдах үзэгдэл ахин дахин гарах боллоо. Гэсэн ч тодорхой хариуцлага тооцдоггүй, тохиолдол мэтээр өнгөрөөсөөр байна. Гэвч энэ нь тогтолцоо, системийн шинжтэй хүний эрхийн зөрчил юм. Дөнгөж 18 нас хүрсэн хөвгүүд цэргийн дэг, дүрмийн бус харилцааг туулдаг нь жендерт суурилсан эрэгтэйчүүдийн хүчирхийлэл болоод байна. Хүний эрхийн талаас ХЭҮК тасралтгүй ярьсаар ирсэн ч сүүлийн 10 жил цэргийн ангид 463 гэмт хэрэг гарч 20 хүн амь насаа алдаж, дүрмийн бус харьцааны зөрчил 150 гаруй бүртгэгдсэн байна.

Цэргийн албанд байхдаа учир битүүлгээр амь насаа алддаг, амиа хорлосон гэдэг мэдээллүүд ирдэг. Амиа хорлоход хүргэнэ гэдэг маш том гэмт хэрэг болж байгаа юм.

Мэдээлэгдээгүй, ил гараагүй, дараад өнгөрсөн тохиолдол олон байна. Маш их сэтгэл санааны хохирол, хөдөлмөрийн мөлжлөг цэргийн алба хаагч дунд гарсаар байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн зөрчлүүд ч мөн илэрсээр байна.

Орчны эрүүл мэндээр хангуулах, ариун цэвэр, хоол ундны үйлчилгээ гээд маш олон асуудал гарч ирдэг. Батлан хамгаалах салбар олныг хамарсан айдас, эргэлзээг тайлах, хохирогчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд томоохон шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Одоог хүртэл реформ хийхгүй байсаар ирлээ.

Цэргийн албаны хуульд өөрчлөлт оруулж, ил тод хариуцлага тооцохыг олон нийт хүлээж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Вьетнам улсаас 14 дүгээр сургуульд 50 мянган доллар хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын

2024-10-01

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01